
СОЛОНГОС чиглэлд тийз худалдан авсан хэрэглэгчиддээ ОНЦГОЙ урамшуулал зарлалаа!
БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорац (Korea Tourism Organization, KTO)-ын КТО Улаанбаатар төлөөлөгчийн газар болон SkyTrip компани хамтран Монголын аялагчдад зориулсан тусгай хөнгөлөлтийн аяныг хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд SkyTrip тийз захиалгын агентлагаар дамжуулан БНСУ чиглэлийн нислэгийн тийз худалдан авсан зорчигчид БНСУ-ын нэр хүндтэй үзвэр үйлчилгээ, соёлын болон аялал жуулчлалын газруудад 25-40 хувийн онцгой хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна. Мөн 7 хоногийн хүчинтэй, 5GB дата бүхий eSIM болон дараагийн тийз худалдан авалтандаа ашиглах боломжтой 20.000₮ купон олгох давхар урамшуулал зарлаж байна.
Урамшуулалт хөтөлбөрт хамрагдахын тулд та дараах алхамыг хийхэд хангалттай.
1-р алхам – SkyTrip тийз захиалгын агентлагаар дамжуулан Солонгос чиглэлийн тийз худалдан авах. Онлайн захиалга болон тийз захиалгын ажилтнаар бичүүлсэн аль ч захиалга хамаарах юм.
2-р алхам – SkyTrip гар утасны аппликейшн татан, хэрэглэгчээр бүртгүүлэх. Ингэснээр урамшууллын купон болон дата сим-ээ авах боломжтой.
3-р алхам – Таны нислэгээс өмнөх өдөр аяллын дата сим-ээ олгогдоно. Мөн түүнчлэн Хэтэвч цэсэнд 20.000₮ купон олгогдоно. Та дараагийн худалдан авалтнаас хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд 2026.11.30 хүртэлх хугацаанд хүчинтэй байна.
Апп-аа татаад аялалаа эхлүүл.
SkyTrip-ээс Солонгос чиглэлтэй нислэгийн тийзээ худалдан авснаар дараах үзвэр үйлчилгээний газруудад хөнгөлөлт эдлэх боломжтой.
СӨҮЛ ХОТ
ЛОТТЕ АКВАРИУМ – 30% ХӨНГӨЛӨЛТ
Сөүл хотын төвд байрлах Лотте Аквариум нь дэлхийн өнцөг булан бүрийн далайн амьтдыг нэг дороос үзэх боломжтой орчин үеийн томоохон аквариум юм. Акул, далайн хав, оцон шувуу зэрэг олон төрлийн амьтдыг ойроос үзэх боломжтой бөгөөд гэр бүл, хүүхэдтэй аялагчдад тохиромжтой.
Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 31 хүртэл

СӨҮЛ СКАЙ – 30% ХӨНГӨЛӨЛТ
Лотте Ворлд Тауэрын 123 давхарт байрлах Сөүл Скай нь Сөүл хотыг 360 градусаар тольдон харах боломжтой, Сөүл хотын хамгийн өндөр цэг юм. Шилэн шалтай хэсэг болон оройн гэрэлт хотын үзэмж нь жуулчдын хамгийн их сонирхдог хэсгүүдийн нэг билээ.
Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 31 хүртэл

НАНТА ТОГЛОЛТ – 40% ХӨНГӨЛӨЛТ
Нанта бол Солонгосын хамгийн алдартай соёлын тоглолтуудын нэг бөгөөд хөгжим, хошин үзүүлбэр, хоол хийх урлагийг хослуулсан өвөрмөц шоу юм. Хэлний мэдлэг шаарддаггүй тул бүх насны жуулчдад тохиромжтой.
Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 12 дугаар сарын 31 хүртэл

БУСАН ХОТ
БУСАН ЛОТТЕ ВОРЛД ТОГЛООМЫН ПАРК – 30% ХӨНГӨЛӨЛТ
Үлгэрийн хотыг санагдуулам хэв маягаар бүтээн байгуулсан Бусан Лотте Ворлд нь сүүлийн жилүүдэд Бусан хотын хамгийн их зорин очдог аяллын газруудын нэг болсон. Бусан хотыг аялахаар зорьж буй хэн бүхэн тус тоглоомын төвд цагаа зугаатай өнгөрүүлэх боломжтой.
Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 31 хүртэл

BUSAN X THE SKY – 25% ХӨНГӨЛӨЛТ

Хэүндэ далайн эргийн дэргэд байрлах энэхүү ажиглалтын цамхаг нь Бусан хотын тэнгэр баганадсан барилгууд болон үзэсгэлэнт эргийн шугамыг нэг дороос харах боломжийг олгодог. Шилэн тавцантай хэсэг нь жуулчдын хамгийн их зураг авдаг цэгүүдийн нэг юм.
Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 12 дугаар сарын 31 хүртэл