Бидний тухай
Бидний Тухай
Скай Трип ХХК нь 2023 онд байгуулагдсан бөгөөд аяллын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос, хялбар, найдвартайгаар авах боломжтой иж бүрэн аяллын платформ юм.
Манай байгууллага нь нислэгийн тийз, дотоод болон гадаад аяллын багц, ресорт, зочид буудал, тээвэр, аяллын нэмэлт үйлчилгээг онлайн вебсайт болон мобайл аппликейшнээрээ дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг.
Скай Трип нь аяллын үйлчилгээг зөвхөн зуучилдаг бус, дотоод аялал, гадаад аялал болон ресортуудыг өөрсдийн салбар брэндүүдээр дамжуулан бие даан хөгжүүлж, зохион байгуулж, хэрэгжүүлдэг онцлогтой. Үүний үр дүнд бид чанар, маршрут, үйлчилгээний түвшинг бүрэн хянаж, хэрэглэгч бүрт бодит үнэ цэнэ бүхий аяллын туршлага санал болгодог.
Манай онлайн платформ нь дэлхийн хаанаас ч аяллаа төлөвлөж, тийз худалдан авах, ресорт болон аяллын багц захиалах боломжийг нэг дороос олгож, аяллыг илүү ухаалаг, илүү хялбар, илүү аюулгүй болгож байна.