ЭхлэлНислэгийн үйлчилгээний нөхцөл
Нислэгийн үйлчилгээний нөхцөл
Нислэгийн үйлчилгээний нөхцөл
Компани: SkyTrip LLC
Хүчин төгөлдөр болох огноо: 2025 оны 01-р сарын 01
Энэхүү нөхцөл нь SkyTrip LLC платформаар дамжуулан хийгдэх бүх нислэгийн захиалганд хамаарна.
1. Захиалгын үйл явц
- Нислэгийн захиалга нь хэрэглэгч төлбөрийг амжилттай хийж, баталгаажуулсны дараа хүчинтэй болно.
- Захиалга амжилттай болсны дараа и-тикет болон захиалгын дэлгэрэнгүй и-мэйлээр хүргэгдэнэ.
- Захиалгын дугаар (PNR) болон и-тикетийг нислэгийн өдөр гаалийн шалгалтад заавал үзүүлнэ.
- Зорчигчийн нэр, паспортын мэдээлэл буруу оруулсны улмаас гарсан аливаа хохирлын хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээнэ.
2. Урьдчилгаа төлбөр (BNPL)
Тодорхой нөхцөл хангасан нислэгийн захиалгад 4 хуваалтын урьдчилгаа төлбөрийн сонголт байна:
| Төлбөр | Хэзээ суутгагдах вэ | Хувь |
|---|---|---|
| 1-р төлбөр | Захиалгын үед — нэн даруй | 25% |
| 2-р төлбөр | Захиалгын өдрөөс +30 хоног | 25% |
| 3-р төлбөр | Захиалгын өдрөөс +60 хоног | 25% |
| 4-р төлбөр | Нислэгийн огноооос 7 хоногийн өмнө | 25% |
- Нислэгийн огноо 60 хоногоос ойр байвал суутгалын хуваарийг систем автоматаар тохируулна.
- Аль нэг суутгал амжилтгүй болбол захиалга цуцлагдаж болно.
- BNPL үйлчилгээнд нэмэлт хураамж байхгүй.
3. Цуцлалт, өөрчлөлт
- Цуцлалтын нөхцөл нь тухайн авиакомпаний дүрэмд захирагдана.
- Буцаалт боломжтой тасалбар цуцлагдсан тохиолдолд авиакомпаний шимтгэл суутгасны дараа үлдэгдэлийг буцаана.
- Буцаалт боломжгүй (non-refundable) тасалбарыг цуцалсан тохиолдолд мөнгө буцаагдахгүй.
- Нэр солих, огноо өөрчлөх тохиолдолд авиакомпанийн нэмэлт хураамж болон SkyTrip LLC-ийн үйлчилгээний хураамж нэмэгдэж болно.
- Цуцлалт, өөрчлөлтийн хүсэлтийг support@skytrip.mn хаягаар эсвэл апп доторх тусламжийн хэсгээр илгээнэ.
4. Тасалбарын ангилал
- Economy: Суудлын зай хязгаарлагдмал, нэмэлт тээш хураамжтай байж болно.
- Business: Тэргүүлэх зорчигчийн үйлчилгээ, нэмэлт тээшийн эрхтэй.
- First Class: Дээд зэргийн үйлчилгээ, VIP lounge-д нэвтрэх эрхтэй.
- Тасалбарын ангилал болон авиакомпаний дүрмийн дагуу нэмэлт эрхүүд өөр өөр байна.
5. Тээш
- Тээшийн хэмжээ, жин авиакомпаний дүрмээр тогтоогдоно.
- Захиалгын үеэр харуулсан тээшийн эрхийг анхааралтай шалгана уу.
- Нэмэлт тээш нэмэх шаардлагатай бол захиалгаасаа өмнө аппликэйшнаар эсвэл авиакомпанитай шууд холбогдоно уу.
6. Визний болон баримт бичгийн шаардлага
- Зорчих улс орны виз болон бусад баримт бичгийн шаардлагыг хэрэглэгч өөрөө хариуцна.
- SkyTrip LLC нь визний асуудал, баримт бичгийн дутагдлаас үүдэлтэй хохирлын хариуцлага хүлээхгүй.
7. Нислэгийн өөрчлөлт, хойшлолт
- Нислэгийн хуваарийн өөрчлөлт, хойшлолт нь авиакомпанийн шийдвэрт захирагдана.
- Авиакомпаний хариуцлагатай холбоотой буцаалт, нөхөн төлбөрийн асуудлыг тухайн авиакомпанид хандаж шийдвэрлэнэ.
- SkyTrip LLC нь авиакомпаний шийдвэрт нөлөөлөх боломжгүй бөгөөд зуучийн хувьд дэмжлэг үзүүлэхийг хичээнэ.